Сайтын блог

Ертенцийн хэн нэг нь

"Монгол ноолуураар дэлхийг гоёно" уриатай Говь ХК дэлхийд баталгаажлаа.
2019 онд эхэлсэн Байгаль орчны удирдлагын тогтолцооны #ISO14001, ХАБЭА-н удирдлагын тогтолцооны #ISO45001 стандартуудыг хэрэгжүүлэх төсөл маань 2 талын хамтын хүчин чармайлтын үр дүнд цар тахлын жилүүдэд ч зогсолтгүй амжилттай хэрэгжиж өнөөдөр ОУ-ын баталгаажуулалтын SGS байгууллагаас сертификатуудаа гардан авлаа.
Эрхэм харилцагч Говь ХК-ийн ТУЗ, Гүйцэтгэх удирдлага, нийт ажилтанууд мэдээж уг төслийн гол ачааг үүрч ажилласан Төслийн багийн гишүүд буюу шар, ногоон хантаазтангууддаа чин сэтгэлийн талархал дэвшүүлье.
Тогтвортойхөгжлийн төлөө урагшаа.
Говь ХК

Говь ХК

Говь ХК

 
Эрдэнэчимэг Цэрэндондог-н зураг
дэргэд Эрдэнэчимэг Цэрэндондог - Ням, 13 Нохой сарын 2022, 5:10
Ертенцийн хэн нэг нь

💥💥💥Хүн өдөрт хэр хэмжээтэй илчлэг авах хэрэгцээтэй вэ?
Өдөрт авах илчлэг нь хэд хэдэн хүчин зүйлээс хамаарч 🎯1,600-аас 3,200 калорийн хооронд хэлбэлздэг. Өөрт тохиромжтой хэмжээний илчлэг авах нь биеийн жингээ хэвийн хэмжээнд барихад тусална. Мөн өөрт тохирох хэмжээний илчлэгийг авч тэнцвэртэй хооллосноор таны эрүүл мэнд сайнаар нөлөөлж, урт наслах боломжийг олгодог гэдгийг олон судалгаанаас харж болно.
👨Насанд хүрсэн хүн
Насанд хүрсэн 👱‍♀️эмэгтэйчүүдийн хувьд өдөрт авах илчлэгийн хэмжээ нь 1600-2400 калорийн хооронд хэлбэлздэг. Харин 🧔эрэгтэйчүүдийн хувьд арай өндөр буюу өдөрт 2200-3200 калори байдаг. Та хөдөлгөөн багатай эсвэл 👩‍🦳өндөр настай бол илчлэгийн хэрэгцээ тань дээр заасан хэмжээнүүдийн хамгийн бага түвшинд байх магадлалтай. Хэрэв та идэвхтэй хөдөлгөөнтэй, жирэмсэн эсвэл хөхүүл бол хамгийн их түвшинд байх магадлалтай.
🧑‍🦱Өсвөр насныхан
Өсвөр насныхны илчлэгийн зөвлөмж хэмжээ нь нас, хүйс, хөдөлгөөний идэвхээс хамаарч мөн өөр өөр байдаг. 13 настай охин 1600-2200 калори, 13 настай хүүгийн хувьд 2000-2600 калори байхыг зөвлөдөг. Өсвөр насны сүүлийн жилүүдэд эдгээр хэмжээ бага зэрэг нэмэгддэг. 14-18 насны охидын хувьд өдөрт 1800-2400 калори илчлэг авч байхыг зөвлөдөг бол ижил насны хөвгүүдийн хувьд 2000-3200 калори байдаг.
👨‍🦲Хүүхэд
2-3 насны хүүхдэд өдөрт 1000-1400 калори илчлэг хэрэгтэй. Мөн л тухайн хүүхдийн хөдөлгөөний идэвхээс хамаарч хэлбэлзэнэ. 4-8 насны хүүхэд өдөрт 1200 калориос эхлэх бөгөөд охидод 1800 калори, хөвгүүдэд 2000 калори хүртэл нэмэгдэж болно. 9-13 насны охидод 1400-2200 калори илчлэг, хөвгүүдэд 1600-2600 калори хэрэгцээтэй байдаг. Нярай болон бага насны хүүхдүүд илчлэгийнхээ хэрэглээг өөрөө зохицуулахдаа сайн тул хэр их калори авч байгааг нь тооцоолохын оронд тэнцвэртэй хооллолттой байхад нь анхаарал хандуулаарай.
🍄Авах ёстой илчлэгийн хэмжээнд нөлөөлдөг зүйлс
Өдөрт шаардагдах калорийн хэмжээ нь янз бүрийн хүчин зүйлээс хамаарч өөр өөр байж болно. Үүнд:
• Хүйс
• Өндөр
• Жин
• Нас
• Эрхэлж буй ажил эсвэл амьдралын идэвх
Эдгээрээс гадна нэмэлт хүчин зүйлүүд нөлөө үзүүлдэг. Үүнд: даавар, зарим эм бэлдмэл (жишээлбэл, стероид, чихрийн шижингийн зарим эм), болон таны ерөнхий эрүүл мэндийн байдал орно.
Хүнсний бүтээгдэхүүний 🍏шошгон дээрх "Шим тэжээлийн мэдээлэл" нь өдөрт 💥2000 калорийн хоолны дэглэмд үндэслэсэн боловсруулагдсан байдаг. Гэвч хүмүүс өөр өөр калорийн хэрэгцээтэй байдаг тул хувь хүнийхээ онцлогт тохируулан тодорхойлох нь жингээ хэвийн хэмжээнд барихад тусална.
💥Эх сурвалж: https://www.verywellfit.com
Илчлэг тооцож сурцгаая
 
Ертенцийн хэн нэг нь

Өнгөрсөн долоо хоногт 🛡 "МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ДОТООД АУДИТОР БЭЛТГЭХ" практик сургалт 🎯 амжилттай зохион байгуулагдлаа.
Сургалтад идэвхитэй хамрагдаж ажилтнуудаа сургаж хөгжүүлсэн Ньюпрогресс групп, "Таванбогд Финанс" ББСБ, "Жи Би Си Си " ББСБ, "Монголиа Импакт Финанс" ББСБ байгууллагууддаа талархал илэрхийлье 🎊 👏👏
"МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ДОТООД АУДИТОР БЭЛТГЭХ" практик сургалт
[ Засварлагдсан: Ням, 13 Нохой сарын 2022, 5:07 ]
 
Ертенцийн хэн нэг нь

Тасралгүй суралцагч, Витафит Инвест ХХК дээр Процесст суурилсан удирдлагыг сайжруулах төсөл эхэллээ. Идэвхи санаачлага гарган ажиллаж буй Витафит Инвест ХХК-ийн хамт олон, төслийн багийнхандаа амжилт хүргэе.

Төсөл эхэллээ

[ Засварлагдсан: Ням, 13 Нохой сарын 2022, 5:07 ]
 
Ертенцийн хэн нэг нь

Жил бүрийн 11 сарын 2дахь Пүрэв гариг...
Энэ бол Дэлхийн чанарын өдөр.

Чанар нь хүн төрөлхтөний олон алдаа, осол, гамшиг, хохиролоор ойлгож авсан нэг сургамж билээ. Бид бүгд л чанарт дуртай, чанарыг таашаадаг. Харин бид чанарыг хүртэж байхдаа түүнийг анзаардаггүй. Харин чанаргүйг мэдрэх, хүрэлцэх төдийд анзаарч, бухимдаж заримдаа хохирч байдаг. Тиймээс чанар бол үл үзэгдэх шинжтэй. Яг л агаар шиг.

Чанар санаандгүй бий болдоггүй. Харин зөв мэдлэг, оновчтой менежмент, хичээнгүй зүтгэл, харамгүй зориулалт, шударга манлайлалын үр дүнд бий болдог.

Дэлхийн чанарын өдөр-Чанарын төлөө алхам хийх өдөр

Дэлхийн чанарын өдөр-Чанарын төлөө алхам хийх өдөр

 
Эрдэнэчимэг Цэрэндондог-н зураг
дэргэд Эрдэнэчимэг Цэрэндондог - Ням, 13 Нохой сарын 2022, 4:59
Ертенцийн хэн нэг нь

ОБЗЕРВ Консалтингийн харилцагчид ISO 22000 стандарт буюу ХАБМТ-ыг хэдийн сайн мэддэг болсон билээ. Олон ч харилцагчид маань манай байгууллагаас зөвлөх үйлчилгээ авч баталгаажилтын аудитанд амжилттай орж гэрчилгээгээ гардан авсан. Өмнөх нийтлэлүүдээр ихэвчлэн дээрх стандартын талаар дурдаж байсан бол энэ удаа "хавьгүй залуу" стандарт (схем) болох FSSC 22000 талаар товч тайлбарыг та бүхэнд хүргэж байна. Уг стандарт нь ISO 22000 стандартын шаардлагууд, УНБХ болон бусад нэмэлт шаардлагуудыг багтаасан байдгаараа илүү онцлог, шинэлэг, өргөн хамрах хүрээтэй юм. Сүүлийн жилүүдэд хүнс хамгаалал, хүнсний луйвар зэрэг асуудлууд хүчтэй анхаарлын төвд орж эхэлсэн бөгөөд FSSC 22000 стандарт эдгээрийг хянах боломжтой болгосноор үйлдвэрлэгчдэд маш том давуу талыг олгож байна.

FSSC 22000 гэж юу вэ?

 
Ертенцийн хэн нэг нь

#OBSERVE_Consulting_Mongolia ЗҮБ нь #Arta_Systems_LLC ХХК-тай стратегийн түншлэл үүсгэж, харилцан ойлголцлын санамж бичигт талууд гарын үзэг зурлаа.

Хамтын ажиллагаа эхэллээ

 
Ертенцийн хэн нэг нь

МУ-ын хамгийн мега байгууллага болох Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-т Чанарын менежментийн тогтолцооны ISO9001:2015 стандарт нэвтрүүлэх төслийн эхний шатны ажил болох Gap analysis-ийн үе шат амжилттай явагдаж тайлангийн хурлаа хийлээ.
Эрдэнэт үйлдвэр ТӨҮГнь ЧМТ-ныхоо хамрах хүрээг тэлж, үйлдвэрийн үндсэн болон дэмжих мөн нийгмийн бүх цех, бүтцийн нэгжүүдийг хамруулан ЧМТ-г хэрэгжүүлж байна.
Тогтвортой хөгжлийн болон стратегийн чухал зорилгынхоо хүрээнд энэхүү төслийг хэрэгжүүлж буй эрхэм харилцагч Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-ийн удирдлагууд, нийт ажилтнууд болон төслийг удирдан ажиллаж буй зөвлөх багийхандаа амжилт хүсье!
Зөрүүний шинжилгээний тайлангын хурал
[ Засварлагдсан: Ням, 13 Нохой сарын 2022, 4:55 ]
 
Ертенцийн хэн нэг нь

🍏Ирэх долоо хоногт буюу  🌞 2022.10.05-ны Баасан гаригт сургалт маань 
1. Угтвар нөхцөлийг бүрдүүлэх нь
2. Хоол үйлдвэрлэл дэх технологийн болон эрүүл ахуйн баримт бичгүүд тэдгээрийг боловсруулах арга зүй сэдвээр явагдана.

Хэрэв та бүртгүүлж амжаагүй бол ЭНД ДАРЖ бүртгүүлнэ үү.

🔥Жич: Эхний долоо хоногийн хичээлийг нөхөж үзэх боломжтой тул та бүхэн багцаар нь сонгох эсвэл зөвхөн тухайн долоо хоногийн хичээлийг дангаар нь сонгож судлах бүрэн боломжтой.
🍏
 
Ертенцийн хэн нэг нь

1


Та бүхэн ЭНД ДАРЖ дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.

Шошгууд:
[ Засварлагдсан: Баасан, 30 Бич сарын 2022, 4:32 ]