Хүнсний аюулгүй байдлын хүрээний сургалтууд

Help with Search courses

Хүнсний баталгаат байдлыг (Food Safety) хангах нь зайлшгүй шаардлага болсон өнөө үед хэрэглэгч, харилцагч нартаа “аюулгүй, баталгаатай, найдвартай, чанартай бүтээгдэхүүн” нийлүүлэх тогтолцоог бий болгох нь хүнсний салбарт ажиллаж буй бүхий л байгууллагуудын хувьд нэн чухал зорилт болоод байна.
Энэ зорилтыг биелүүлэхэд ур чадвартай ХҮНСНИЙ ЭРҮҮЛ АХУЙЧ, ДОТООД ХЯНАЛТЫН АЖИЛТНЫ ҮҮРЭГ хариуцлага нэн чухал билээ.
Сайн дотоод хяналтын ажилтан, эрүүл ахуйч нь эрсдэлийн менежментийг бодитоор хэрэгжүүлэн, хяналтыг үр дүнтэй тавьсны үр дүнд хэрэглэгчиддээ “аюулгүй, баталгаатай, найдвартай бүтээгдэхүүн нийлүүлэх” зорилго бодит биелэлээ олдог.

Уг цахим сургалт нь 8 цуврал видео хичээлтэй ба оролцогч сургалтуудаа үзэж дуусгасны дараа онлайнаар тестийн шалгалт өгч 60-с дээш хувийн оноо авсан тохиолдолд СЕРТИФИКАТ олгоно. / Сертификатыг шуудангаар илгээнэ./

OBSERVE Consulting ЗҮБ-с анх удаа зохион байгуулж буй FSSC22000 стандартын сургалтын танилцуулгыг хүлээн авна уу.

Аз жаргалтай амьдралын үндэс нь бидний эрүүл мэнд. Харин эрүүл чийрэг байхын үндэс нь эрүүл зөв хооллолт гэдгийг бид бүгд мэддэг. Тэгэхдээ бид өдөрт тутам хэрэглэж буй хоол хүнс маань бидний биед ямар үүрэг гүйцэтгээд байгааг тэр болгон анзаардаг билүү?



Хүнсний нэмэлт гэж юу вэ? 

Хүнсний нэмэлтийг Монгол улсад хэрхэн яаж зохицуулдаг вэ?

Сургалтын зорилго:

Энэхүү сургалтаас та Хүнсний аюулгүй байдлын ерөнхий ойлголтыг олж авах болно.


Агуулга: 

1. Хүнсний аюулгүй байдлын ерөнхий ойлголт 

2. Төрөөс баримтлах бодлого, хууль эрх зүйн орчин 

3. ХАБ-ыг хангах арга зам 

4. Хүнсний аюулын төрлүүд 

5. ХБАБ-ыг хангах арга зам