Сайтын блог
Хүнсний бүтээгдэхүүний шошгон дээр зөвхөн НЭГ огноо тэмдэглэсэн байх үед хэрхэн унших талаар мэдээллийг хүргэж байна.
Та бүхэн хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа тухайн бүтээгдэхүүний огноог заавал харахын зэрэгцээ бүтээгдэхүүний хадгалах заавартай сайтар танилцаж байх нь ХАБ дахь хэрэглэгчийн үүргээ гүйцэтгэж буй нэг хэлбэр юм.
Eвропын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй “БИЗНЕС_ЭРХЛЭГЧ_ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ_ХӨГЖҮҮЛЭХ_МЕНТОРИНГ_2022” хөтөлбөрийн Ментий & Менторын сонгон шалгаруулалтын бүртгэл эхэлж байгааг дуулгахад таатай байна. Өөрийгөө хувь хүний хөгжил, бизнесийн удирдлага, нийгмийн манлайллын чиглэлд хөгжүүлэх хүсэлтэй 20 ментий, сайн дураар бидэнтэй нэгдэж хөтөлбөрөөр дамжуулан эмэгтэй бизнес эрхлэгчийн хөгжил болон нийгэмдээ эерэг хувь нэмэр оруулах чин сэтгэлтэй 20 ментор сонгон шалгаруулна.
Ментийн (Шавь) бүртгэлийн линк: https://form.jotform.com/211442560962049
Менторын бүртгэлийн линк:https://form.jotform.com/211242464860047
Ментий & Менторын бүртгэл: 2022 оны 04 сарын 22-ны өдрийг дуустал явагдана. Жич: Танд энэхүү бүртгэлийн хуудсыг компьютерээс бөглөхийг зөвлөж байна. 15-20 минут шаардана. Мөн CV хавсаргахаар байгаа. Танд амжилт хүсье!
Энэхүү хөтөлбөрт оролцоход үнэ төлбөргүй ба Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн Санхүүгийн Санаачилга (We-Fi)-с санхүүжүүлэв.
2022 оны хэрэгжүүлэгч хоёр байгууллагаар: ОБЗЕРВ Консалтинг ЗҮБ & БЭЭМК ТББ